command line tool for spoj.com


Keywords
spoj, com, algorithm
License
BSD-3-Clause
Install
pip install spoj==0.0.20

Documentation

Монгол spoj

www.spoj.com/ABRAMOV/ (Sphere online judge) -д зориулсан CL хэрэгсэл. Мөн Мөнхбаатар анддаа бариж буй цагаан сарын бэлэг :)

Боломжууд:

  • тохиргооны файл
  • системд нэвтрэх
  • шинээр бүртгүүлэх
  • хэрэглэгчийн мэдээлэл
  • бодлого илгээх
  • бодлогууд
  • бодлогын дэлгэрэнгүй
  • шилдэг бодолтууд
  • миний бодолтууд

Тохиргооны файл

~/.spojrc дотор дараах өгөгдлүүдийг урьдчилан тохируулах боломжтой.

[user]
user_name=your_user_name
compiler_id=4
spoj_dirname=ABRAMOV

Хэрхэн суулгах

pip ашиглан хялбархан суулгаж болно. Хэрвээ таны үйлдлийн систем дээр pip суугаагүй бол дараах коммандаар суулгаарай.

>sudo apt-get install python-pip
>sudo pip install spoj

Системд нэвтрэх

login коммандаар системд нэвтрэн орно. Үүний тулд http://spoj.com дээр бүртгүүлсэн байх шаардлагатай. Жишээ:

>spoj login <username>
>password: <password>

Шинээр бүртгүүлэх!!!!

register коммандаар шинэ хэрэглэгч бүртгүүлнэ.

Хэрэглэгчийн мэдээлэл

status <user_name> коммандаар тухайн хэрэглэгчийн мэдээллийг харна. Хэдэн бодлого бүрэн бодсон болон хэдэн бодлого дутуу бодсон талаар мэдээлнэ. Хэрвээ <user_name> тодорхойлогдоогүй байвал системд нэвтэрсэн хэрэглэгчийн мэдээллийг харуулна.

Бодлого илгээх

tackle коммандаар бодлогоо илгээнэ, үүний тулд кодын файлын нэрээ аргументэд нь өгнө. Кодын файлын нэр бодлогын дугаарыг, өргөтгөл нь тухайн бодлогыг ямар хэл дээр шийдсэнийг илэрхийлнэ. Жишээ нь:

>spoj tackle problem_id.c

Бодлогууд

`list' коммандаар нийт бодологуудын жагсаалтыг харах боломжтой. Мөн баганы дугаараар хүснэгтийн эрэмбэлэх боломжтой. Жишээ нь:

>spoj list --page=2 --sort=1

Бодлогын дэлгэрэнгүй

desc коммандаар бодлогын дэлгэрэнгүйг харна. Үүнд бодлогын өгүүлбэр болон, жишээ оролт, гаралтын утгууд агуулагдана. Мөн зөвхөн жишээ оролт эсвэл гаралтын утгыг авах боломжтой.

>spoj desc problem_id # дэлгэрэнгүй мэдээлэл
>spoj desc --input problem_id # зөвхөн жишээ оролтын утга